НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Ерөнхий нөхцөл

  1. Энэхүү нууцлалын бодлого нь www.rentpay.mn вэб сайт болон rentpay гар утасны аппликэйшнаар дамжуулан  үйлчилгээг Хэрэглэгчид үзүүлэхэд “Рэнтпэй Сольюшн” ХХК болон “Рэнтпэй Финанс” ББСБ ХХК (цаашид хамтад нь “Рэнтпэй” гэх)-аас Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. 
  2. Рэнтпэй нь дараах 3 төрлийн мэдээллийг Хэрэглэгчийн зөвшөөрлөөр цуглуулна. 
  1. Хувийн мэдээлэл: овог, нэр, регистрийн дугаар, имэйл хаяг, түүний нууц үг, утасны дугаар, цахим гарын үсэг, 
  2. Үйлчилгээний мэдээлэл: иргэний үнэмлэхний мэдээлэл, оршин суугаа хаяг, банкны дансны дугаар, нийгмийн даатгалын мэдээлэл, ажил байдлын мэдээлэл, гэрлэлт бүртгэлийн тухай мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, дансны хуулга, орлого зарлагын мэдээлэл, платформд оруулж буй хүсэлт, зард агуулагдаж буй мэдээлэл, хэрэглэгчийн асуулт, санал, гомдол. 
  3. Техникийн мэдээлэл: Хэрэглэгчийн платформд байрласан хуудаснуудад хандсан мэдээлэл, платформд хандахад ашигласан хөтөч, платформыг ашиглахад хийгдсэн үйлдлүүд. 
  1. Хэрэглэгч нь дээр дурдсан мэдээллийг шинэчилсэн бол ажлын 5 хоногийн дотор энэ талаар Рэнтпэйд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэглэгч нь мэдээллийн өөрчлөлтийн талаар мэдэгдээгүйн улмаас үүсэх аливаа хариуцлага, хохирлыг Рэнтпэй-с нэхэмжлэх эрхгүй болно.
  2. Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг дор дурдсан зорилгоор үнэ төлбөргүй хадгалуулж, ашиглуулж, боловсруулахыг Рэнтпэйд зөвшөөрч байна.  
  1. Хувийн мэдээллийг үйлчилгээг ашиглах эсхүл Рэнтпэйд хандаж мэдээлэл авах, бүртгэл үүсгэхэд таныг таних зорилгоор ашиглана.
  2. Үйлчилгээний мэдээллийг платформыг ажиллуулах, платформын хөгжүүлэлт, үйлчилгээний маркетинг болон үүсмэл бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана. 
  3. Техникийн мэдээллийг платформын хэвийн ажиллагаа, сүлжээний саатал үүссэн эсэхийг тогтоох, Хэрэглэгчийн хийгдсэн үйлдлийг түүх болгон хадгалах зорилгоор ашиглана.
  1. Хэрэглэгчийн өмчлөлийн /эзэмшлийн Үл хөдлөх хөрөнгийн хаяг, хэмжээ, түрээслэх үнэ,  үл хөдлөх болон түүний дагалдах эд хөрөнгийн зураг, бичлэг нь нийтэд ил тод байна. 
  2. Рэнтпэй нь Хэрэглэгчийн мэдээллийг хугацаагүй хадгалж, боловсруулж, ашиглана.

Мэдээллийн аюулгүй байдал

  1. Рэнтпэй нь Хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээнээс бусад зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэх эрхгүй бөгөөд ийнхүү ашигласан, шилжүүлсний улмаас Хэрэглэгчид учирсан хохирлыг бүрэн хариуцна.
  2. Хэрэглэгч нь дараах тохиолдолд мэдээллийг бусдад дамжуулахыг Рэнтпэйд зөвшөөрч байна. 
  3. Рэнтпэй нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг тухайн этгээдэд задруулж болох бөгөөд ийнхүү мэдээлэл задруулсан талаар Хэрэглэгчид мэдэгдэх үүрэггүй.
  1. Рэнтпэй платформыг бусдад худалдах, өөр компанитай нэгдэх, удирдлага өөрчлөгдөх, хөрөнгө шилжүүлэх зэргээр мэдээллийг хадгалж буй платформ нь өөр этгээдийн өмчлөлд шилжихээр бол Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч талд шилжүүлж болно.  
  1. Хэрэглэгч мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, мэдээллийн нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй болохыг анхаарна уу. 
  2. Хэрэглэгчийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мэдээллийн аюулгүй байдал задарсан бол холбогдох хариуцлагыг Хэрэглэгч дангаар хариуцна.

Мэдээллийг устгах

  1. Хэрэглэгч нь үйлчилгээг дуусгавар болгосноос хойш өөрт хамаарах мэдээллийг мэдээллийн сангаас устгах хүсэлтийг гаргаж болно.
  2. Рэнтпэй нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор мэдээллийг устгах эсэхийг шийдвэрлэж, Хэрэглэгчид мэдэгдэнэ.

Нууцлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулах

  1. Рэнтпэй нь Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах бол нийт Хэрэглэгчдэд өөрчлөлт оруулахаас 30 хоногийн өмнө платформоор дамжуулж мэдэгдэл хүргүүлнэ.
  2. Энэхүү бодлогын 13-т заасан мэдэгдэл хүргүүлсэн 30 хоног өнгөрсөн бол Хэрэглэгч өөрчлөгдсөн нөхцлийг зөвшөөрсөнд тооцно.

Нэмэлт нөхцөл

  1. Рэнтпэй нь мэдээллийн санд хадгалсан энэхүү бодлогын 2-т заасан мэдээллийг Хэрэглэгчийн мэдээлэл оруулснаас хойш 1 жилийн хугацаанд Хэрэглэгчид түүний хүсэлтээр гарган өгч болно. Уг 1 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд Рэнтпэй нь мэдээллийг өгөх үүрэггүй.
  2. Энэхүү нууцын бодлогод заасан нөхцлийг Хэрэглэгч нь зөвшөөрөхгүй бол платформ дах үйлчилгээг хэрэглэх, үйлчилгээ авахаас татгалзах болохыг анхаарна уу.

Санал хүсэлт, гомдол

  1. Үйлчилгээтэй холбоотой гомдол, санал хүсэлт байвал та Рэнтпэй платформын чатбот, Рэнтпэй-н харилцагчийн үйлчилгээний утас болох 7272-8000, info@rentpay.mn мэйл хаягаар холбогдоно уу.

Таны санал хүсэлт бидэнд үнэтэй хувь нэмэр оруулах болно.